Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг чиглэл нь банкны салбар гэдгийг ЭЗХ-ийн сайд Л.Хүрэлбаатар “Монголын эдийн засгийн чуулган 2023”-ын үеэр онцоллоо. Тодруулбал, банкны салбарт хөрөнгө оруулалт хийх таван гарцыг нээж байна. Төлөөлөгчийн газраа байгуулах, банкны салбар нэгж байгуулах, хөрөнгө оруулалтын төрөлжилт, банкны хувьцаа авах, банкны тусгай зөвшөөрөл зэргээр хөрөнгө оруулалт хийх боломжоор хангана.