Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнахаар болсон байна.
Тодруулбал, Энэ үеэр монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн МУАЖ П.Цэрэндагва болон түүний гэргий МУАЖ Д.Мэндбаяр нар гэр бүлээрээ "Хөдөлмөрийн баатар" цолоор энгэрээ мялаалаа.
Ардын жүжигчин.Д.Мэндбаяр “Их баярлалаа, Гэр бүлээрээ ийм сайхан алдрыг хүртэнэ гэдэг ховор хувь тавилан - гэж бодож байна. Ховд аймгийн захчингууддаа баярлалаа, Театрын хамт олон, нийт уран бүтээлчдэдээ их баярлалаа.
Шавь нар минь эрийн цээнд хүрч, амжилтад хүрсэн учраас Шавь нартаа бүтээлийн их амжилт хүсэж байна”- гэв.