Зэвсэгт хүчний 327 дугаар ангийг түшиглэн явагдаж байгаа оюутан цэргийн мэргэжил олгох сургалтын төлөвлөгөөний дагуу автоматын "Буудлагын анхны дасгал 1"-ийг өнөөдөр буюу долоодугаар сарын 04-ний өдөр ангийн сургуулийн төвийн буудлагын талбайд зохион байгуулагдлаа.
Буудлагын дасгалд Дорнод их сургуулийн оюутан Батсүхийн Сүлдбаяр, Дорнод аймгийн Политехникийн коллежийн оюутан Эрдэнэтогтохын Баяр-Эрдэнэ, Пүрэвдоржийн Баасансүрэн, Мөнхсайханы Алтаншагай, Хэнтий аймгийн Политехникийн коллежийн оюутан Баярмаагийн Анхбаяр, Оюунбилэгийн Энхжавхлан нар амжилттай буудаж, онц буудагчаар тус тус шалгарсан юм.
Эх сурвалж: Ахмад Д.Ганбаатар