“Үнэнч анд ” НҮТББ-ынхан “Дэлхийн чихнээ монгол нохой ” төслийн хүрээнд ирэх сарын 1-нд нохой сонирхогчдын нэгдсэн чуулган зохион байгуулах гэж байна . Танхимаар болон цахимаар явуулах уг чуулганд нохой өсгөн үржүүлэгч, сонирхогчид , мэргэжлийн холбоо , клубүүд оролцох боломжтой гэнэ. Энэ үеэр монгол нохойн өдөртэй болох, үндэсний фестиваль зохион байгуулах тов гаргах, орон нутгийн холбоо, клубүүдийг нэгтгэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тэрчлэн монгол нохдыг дэлхийд сурталчлан таниулах чиглэлээр цаашид юу хийхээ шийдэж, ажлын хэсэг байгуулах аж. Мөн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай уялдуулан нохой өсгөн үржүүлэх , асрах тай холбоотой эрх зүйн хүрээний асуудлуудыг хэлэлцэх гэнэ .