Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар зургадугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгуулна. Тус уулзалтыг зохион байгуулахад ХБНГУ, БНФУ дэмжин хамтран ажиллаж, дэлхийн бүх бүс нутгийн 15 улс, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцооны талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, “Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг гаргана.
Уулзалтаар жендэрийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг гадаад бодлогодоо тусган хэрэгжүүлснээр хүний эрх, эрх чөлөө, адил тэгш боломжоор хангасан тогтвортой нийгмийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулах нэг гарц юм. Мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцоог нэмэгдүүлснээр эерэг нөлөөтэй гэдгийг онцлох юм.