Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Глоб Интернэшнл төв, “Bee teathre”-ын хамтран “Орчин цагийн монгол кино ба хүний эрх” төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд уран бүтээлчид ээлжит шүүмжээ гаргажээ.
Шүүмжийн зорилго нь Монгол кинонд хүний эрхийн асуудлыг хэрхэн хөндөж буйг тодорхойлох, кино уран бүтээлчдийн хүний эрхийн мэдрэмж, эрхэд суурилсан хандлагыг дээшлүүлэх, түүгээр дамжуулан үзэгчдэд хүний эрхийн зөв хандлага төлөвшүүлэх аж.
Төслийн хүрээнд 2020-2022 онд бүтээгдсэн, үйл явдал нь орчин цагт өрнөж буйгаар дүрслэгдсэн, театрын дэлгэцнээ гарч, үзэгчийн тоогоороо тэргүүлсэн 10 киног сонгон авч тус кинонуудад хүний эрхийн өнцгөөс нь шүүмж бичихийг зорьсон байна. Шүүмжийг бичихэд хүний эрхийн мэргэжилтнүүд, хуульч, сэтгүүлч, киноны уран бүтээлчид, урлагийн шүүмж судлалаар сурч буй оюутан залуусаас бүрдсэн 30 гаруй хүн оролцжээ.