Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр,Засгийн газрын хуралдаанаар 23 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын зүгээс Монгол Улсын төсвөөс санхүүжилт авч байгаа тусгай сангуудын асуудлын менежментийг сайжруулж, шинэчлэх үүрэг даалгаврыг холбогдох сайд нарт өгсөн. Эхний сангаар БЗС-ийн менежмент, сонгон шалгаруулалтыг нээлттэй, шударга, хүний оролцоог бууруулсан хэлбэрээр зохион байгуулах танилцуулгыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд ажлын хэсгийнхэн танилцууллаа” гэв.
Мөн шинэ томилгоо хийсэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт худалдааны газрын даргаар В.Энхбаатарыг томилсон.
В.Энхбаатар нь 1994 ШУТИС, 2006 онд МУИС, 2015 онд Лондоны их сургуулийг тус тус төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. Шинжлэх ухааны магистр зэрэгтэй.
ҮХЯ, Европын Холбооны төслийн зохицуулагч, Монгол даатгал компани, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, бичил даатгал төслийн зохицуулагч, "Соёмбо" даатгалд даатгалд мэргэжилтэн, Санхүүгийн зохицуулах хороонд газрын даргаар ажиллаж байжээ.