Монгол Улсын хил, гааль нээгдсэн, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд гадаадын улсууд руу мөнгөн гуйвуулга хийх нь нэмэгджээ. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр үйлчлүүлэхийг анхаарууллаа. Тусгай зөвшөөрөлгүй байгууллагаас цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ авч хохирогч, холбогдогч болж мөнгөн хөрөнгө, цаг хугацаагаар хохирохгүй байхад онцгойлон анхаарах хэрэгтэйг сануулав. Одоогоор улсын хэмжээнд цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга хийх тусгай зөвшөөрөлтэй 518 байгууллага бий бөгөөд мэдээллийг нь дээрх хорооны цахим хуудаснаас харах боломжтой.