Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл хэрэгжүүлж буй.
Төслийн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр орон нутгийн болон нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, түүний дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төв (НЦҮТ), Түр хамгаалах байр (ТХБ), Цагдаагийн газар, хэлтэс, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн сэтгэл зүйчдэд зориулан хүчирхийллийн даван туулагчдад тулгамддаг сэтгэл зүйн асуудалд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөөний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх цогц сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 21 аймаг 9 дүүргийн ГБХЗХХ, ТХБ, НЦҮТ, Цагдаагийн газар, хэлтэс, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нийт 40 сэтгэл зүйч, мэргэжилтнүүд хамрагдаж, онол, дадлага хосолсон 16 цагийн сургалтаар дамжуулан 6 төрлийн сэтгэл зүйн цогц үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийн аргазүйг эзэмшив. Сургалтад оролцогчид үргэлжлүүлэн 16 цагийн мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдах бөгөөд сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийн ажлын хэрэгцээнд 40 багц, үйлчлүүлэгчид зориулсан 3 насны ангилал бүхий 120 багц хэрэглэгдэхүүнийг тус тус хүлээлгэн өгөв.