Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцуулж байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Эрт илрүүлэг өнгөрсөн оны тавдугаар сард эхэлсэн. Нэг жилийн арга хэмжээ зогсох уу гэсэн асуулт их байна. Эрт илрүүлэг зогсохгүй. Ерөнхий сайдын зүгээс хүн амын 80-100 хувиа эрт илрүүлэгт хамруулах арга хэмжээ авах чиглэлийг өгсөн. Иймээс энэ онд эрт илрүүлэг үргэлжилнэ. Тарифын өөрчлөлт хийх санал ирж байгаа учраас удахгүй шийдвэрлэнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрт илрүүлэгт энэ онд зарцуулахаар 60 орчим тэрбум төгрөгийн төсөв баталсан. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа явуулна" гэлээ.