Чингэлтэй дүүргийн10 дугаар хороонд олон улсын жишигт нийцсэн эмнэлэг барих нь. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг эмнэлгийг барих бөгөөд өдгөө газрыг нь чөлөөлөх ажил үргэлжилж буй юм байна. Үүний хүрээнд Чингэлтэй дүүргийн төсвөөс 6.8 тэрбум төгрөг гаргаж, нийт 2.8 га газрыг бүрэн чөлөөлөхөөр ажиллаж байгаа гэнэ. Барилгын зураг төслийг боловсруулах ажлыг Азийн хөгжлийн банкныхан гүйцэтгэж, барих аж ахуйн нэгжийг шалгаруулах тендер зарлахаар төлөвлөжээ. Түүнчлэн Чингэлтэйн 9-10 дугаар хорооны нутаг дэвсгэрт төрөх эмнэлэг, төрийн захиргааны байр барьж, дөрвөн эгнээтэй 1.7 км зам тавих аж. Газар чөлөөлөх ажил өдгөө 60 хувьтай юм байна.
Бэлтгэсэн: М.Оч