Зохиолч Мэтю Хартын тодорхойлсноор дэлхийн хамгийн сэтгэл татам металл болох алтны ханш өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцсээс хойш 25 гаруй хувиар өсөөд байна. Эл таваарын үнэ өнгөрсөн долоо хоногийн эцэст сүүлийн нэг жил гаруйнхаа дээд түвшинд хүрсэн билээ. Ам.долларын ханш, бондын өгөөж буурсан нь уг таваарын ханшид эергээр нөлөөлсөн юм. Харин өчигдрийн байдлаар унци алтны үнэ 2000 ам.доллароос ялимгүй доошлов. Өнгөрсөн пүрэв гарагт унци алтны ханш 2041.3 “ногоон”-д хүрсэн нь түүхэн дэх хоёр дахь өндөр үзүүлэлт болжээ. 2020 оны наймдугаар сард дээрх дүн 2074.88 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд түвшинд тооцогдож буй.
Олон улсын хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд“Алтны ханшийн өсөлт энд хүрээд зогсохгүй” хэмээн бичиж байна. Эл таваарын ханш дээшлэхэд гурван хүчин зүйл голлон нөлөөлдөг нь эдийн засгийн тодорхойгүй, “түгшүүртэй” байдал, бондын өгөөж багасах, ам.долларын ханш сулрах аж. Өдгөө эдгээрээс гадна Төвбанкуудын худалдан авсан алтны хэмжээ нэмэгдсэн нь ханшид нөлөөлж буй гэнэ. Дэлхийн алтны зөвлөлөөс мэдээлснээр дээрх банкууд энэ оны 1-2 дугаар сард 157 тонн үнэт металл худалдан авсан нь сүүлийн 10 жил дэх өндөр дүн агаад өнгөрсөн сарын үзүүлэлтийг хараахан танилцуулаагүй байгаа юм.
2023 оны эхний гурван сарын байдлаар Монгол Улс 156 сая ам.долларын боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт экспортолсныг Гаалийн ерөнхий газрын статистикт тэмдэглэжээ. Энэ нь нийт экспортын 4.1 хувь юм. Манай улс 2021 оны 1-3 дугаар сард 0.4, өнгөрсөн жилийн мөн үед 4.8 тонн алт экспортолсон бол энэ он гарснаасхойшэл тоо 2.6-д хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 6.4 дахин өссөн ч өмнөх жилийнхээс 46.7 хувиар буурсан нь энэ. Манай улс 2020 онд 30.5 тонн алтыг 1.78, 2021 онд 17.2 тонныг нэг, өмнөх жил 19.66 тонныг 1.12 тэрбум ам.доллароор экспортолсныг Үндэсний статистикийн хорооны цахим хуудаснаас харж болно. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас танилцуулсан хамгийн сүүлийн мэдээллээр энэ сарын 6-ны байдлаар Төвбанк 2.65 тонн алт худалдан авсан бөгөөд экспортын гүйцэтгэл 13.3 хувьд хүрэв. Монголбанкны статистикаас харвал өнгөрсөн жилийн хоёрдугаар сард 795.3, дараа сард нь 985.6, дөрөвдүгээрсард нь 358.9 кгалт худалдан авсан нь хамгийн бага дүн болжээ. Тэгвэл бусад сард нь 1.65-3.03 тонныг худалдан авсан аж. Улмаар 2022 онд нийт 22.9 тонныг худалдан авч байж. Хэдийгээр сүүлийн жилүүдийн эхний саруудад (ялангуяа хоёр, гуравдугаар сард) худалдан авсан үнэт металлын хэмжээ бага байсныг тоо баримтаас ажиглаж болох ч хоёрдугаар улирал эхэлчихээд байхад дээр дурдсанчлан экспортын гүйцэтгэл 13 хувьд хүрсэн нь чамлалттай үзүүлэлт. Манай улс экспортоос нь жилд нэг гаруй тэрбум ам.долларын орлого олдог ч нийлүүлсэн хэмжээ нь одоогоор бага байгаа, дэлхийн зах зээлд эрэлт нь төдийлөн буураагүй алтны үнэ цаашид өөр шиг нь “гялалзаж”, аврах болов уу?
Шинжээчдийн тэмдэглэснээр АНУ-ын Холбооны нөөцийн сангийн шийдвэр шар металлын ханшид нөлөөлөх гэнэ. Тодруулбал, тус улсын Төвбанк ирэх сарын 2, 3-нд болох хурлаараа бодлогын хүүгээ нэмж буйгаа зогсоох, эсэх нь зах зээлд оролцогчдын анхаарлыг татаж байгаа аж. Энэ хурлаар бодлогын хүүг өсгөжбуйгаа зогсоохмагадлалтайгэж зарим трейдер таамаглаж байгаа бол өөр хэсэг нь 0.25 нэгж хувиар нэмнэгэж тооцсоныг“Reuters” уламжилжээ. Нөгөөтээгүүр, дээрх хүүг үргэлжлүүлэн өсгөххэрэгтэй хэмээн үзэж байгаагаа Холбооны нөөцийн сангийн зарим эх сурвалж илэрхийлснийг тэмдэглэх хэрэгтэй.
Улс орнууд өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас хойш бодлогын хүүгээ тасралтгүй дээшлүүлсэн гэхэд болно. Тухайлбал, АНУ өнгөрсөн гуравдугаар сарын эцсийн байдлаар бодлогын хүүгээ дараалан есөн удаа нэмсэн бөгөөд 2007 оноос хойших дээд түвшинд нь аваачжээ. Инфляцын түвшин нь өссөнд санаа зовнисон тус улс мөнгөний бодлогоо ийн чангаруулсан билээ. Statista.com цахим хуудсан дахь статистикаас харвал АНУ-ын инфляц 2020 оны гуравдугаар сард 1.5, дараа жилийнх нь мөн үед 2.6, 2022 онд огцом дээшлэн 8.5 хувьд (есдүгээр сард нь 9.1 хувь болсон) хүрчээ. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард эл хувь тав болж буурсан байна. Бодлогын хүүгээ өсгөх, эсэхийг шийдэхдээ Холбооны нөөцийн сан харгалзан үзэх үзүүлэлтүүдийн нэг нь энэ юм. Ам.доллар, алтны ханш урвуу хамааралтай гэгддэг тул АНУ-ын Төвбанкны шийдвэр шар металлын үнэд тодорхой хэмжээнд нөлөөлөх нь мэдээж. Түүхээс харвал инфляц өндөр байх нь хөрөнгө оруулалтын найдвартай хэрэгсэлд тооцогддог алтны ханшид эергээр нөлөөлж иржээ. Сонирхуулахад, алтан гулдмай нь АНУ-ын бодлогын хүүгийн өсөлтөд тунмэдрэмтгий бөгөөд энэ нь эл түүхий эдийгхадгалах зардлыгнэмэгдүүлдэгталаар мэргэжилтнүүд дурдсан нь бий. ДэлхийдДНБ-ийхэмжээгээрнэгдүгээртжагсдагАНУ-ын дээрх шийдвэрээс гадна алтны худалдан авалтаар бөмбөрцөгт тэргүүлдэг орнуудын нэг, хилээ эргэн нээсэн БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт, Төвбанкуудын баримтлах бодлогын дохио цаашид алтны үнэд нөлөөлөх талаар шинжээчид онцолж буйюм.
Ойрын хугацаанд унци алтны ханш 2000 ам.доллароос буурахгүй гэсэн техникийн шинжилгээ хийснээ зарим мэргэжилтэн дурдаад байна. “Kitco metals”-ын ахлах шинжээч Жим Викофф “Ирэх долоо хоногуудад алтны үнэ түүхэн дээд түвшнээ шинэчилбэл би лав гайхахгүй” хэмээн өгүүлснийг mining.com цахим хуудас эш татжээ. Тэгвэл “Kinesis money”-ийн шинжээч Карло Альберто Де Касагийн төсөөлж буйгаар унци алтны ханш 1980-2000 ам.долларт хэлбэлзэх аж. “Bloomberg intelligence”-ийн ахлах стратегич Майк МакГлон өнгөрсөн долоо хоногийн эцэст “Унци алтны үнэ 2000 ам.долларт хүрсэн нь цаашид хэвээр үргэлжлэх болов уу” хэмээн дурдаж байлаа. UBS банкныхны тооцоолсноор энэ жилийн эцэст шар металлын ханш унци нь 2100, ирэх оны гуравдугаар сард 2200 “ногоон”-той тэнцэх төлөвтэй гэнэ. Түүнчлэн зарим шинжээч үүнээс ч эерэг таамаг дэвшүүлжээ. Тухайлбал, зах зээлд оролцогчдод танигдсан хөрөнгө оруулагч Роберт Кийосаки 2023 оны эцэст унци алтны үнэ 3800, “Swiss Asia capital”-ын гүйцэтгэх захирал Ж.Киенер улс орнуудын эдийн засагт эрсдэл тулгарч болзошгүй тул эл тоо 4000 ам.долларт хүрэх боломжтой хэмээн тооцсоноо дурдсан байна.