Ам.долларын индекс буурсантай холбоотойгоор алтны үнэ өнгөрсөн баасан гарагт сүүлийн нэг жил гаруйнхаа дээд түвшинд хүрлээ. Энэ өдөр унци алтны ханш 2019 “ногоон”-той тэнцсэн юм. Шинжээчдийн таамаглаж буйгаар унци шар металлын үнэ 2000 орчим ам.долларт тогтворжих төлөвтэй аж. Чикаго дахь “Blue line futures”-ийн ахлах стратегич Филлип Стрейбл “Унци алтны ханш 2100 ам.долларт хүрнэ гэж төсөөлсөн хэвээр байгаа” хэмээн дурдсаныг “Reuters” эш татжээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ энэ сард нэмэх, эсэх нь үнэт металлын ханшид нөлөөлөх төлөвтэй гэнэ. Цөөнгүй трейдерийн тооцоолж байгаагаар тус улс дээрх хүүг 0.25 хувиар өсгөх магадлалтай аж.