Францын ПСЖ багийн довтлогч Л.Месси улирал дуусгаад багаасаа явна гэж “L`Equipe” мэдээллээ. Цалинг нь 75 хувиар бууруулах саналыг ПСЖ тавьсан учир аргентин тоглогч ийм шийдвэр гаргана гэж тус эх сурвалж онцолсон байна. Л.Мессигийн карьерын хамгийн боломжтой хувилбар нь “Барселона” багтаа эргэж ирэх гэгдэж байгаа юм. Өнгөрсөн ням гарагт “Лион”-д 1:0-ийн харьцаатай ялагдсаны дараа ПСЖ-ийн хөгжөөн дэмжигчид Л.Мессид дургүйлхэн шүгэлдсэнээс гадна тэрбээр бусад тоглогчтой гар барилгүй талбайгаас ганцаараа гарч явсан юм. Өдгөө 35 настай нэрт тоглогч 2021 оны зун ПСЖ-д ирсэн. Тэрбээрэнэ улиралд 33 тоглолтод оролцохдоо 18 гоол оруулж, 17 гоолын дамжуулалт өгөөд байна.