2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга Аргентины шигшээ багийг алдаршуулах ёслолын арга хэмжээг Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (CONMEBOL) Парагвай улсын Лука хотод зохион байгууллаа.
Энэ арга хэмжээний үеэр “Албиселесте”-гийн лидер Л.Мессигийн хөшөөг танилцуулсан. Нэрт тамирчны өндөртэй ижил хэмжээний уг хөшөөг тус холбооны музейд Пеле, Д.Марадонагийн хөшөөтэй хамт байрлуулах юм.
“Оддын үдэш” нэртэйэларга хэмжээний үеэр Аргентины шигшээ багийн бусад тоглогчиддэлхийн аваргын цомын хуулбарыг гардуулсан байна.