НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр манай улсад “Таблеттай багш” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ нь бага насны хүүхдийн хэл яриа, танин мэдэхүй, нийгэмшихүй, сэтгэл хөдлөл, хөдөлгөөн, эрүүл мэндийн хөгжлийг цогцоор нь дэмжих, эцэг, эх асран хамгаалагчдыг эдгээр чиглэлээр чадавхжуулан чиглүүлэх хөтөлбөр аж. Түүнчлэн гэр бүлд суурилсан сургалт зохион байгуулах явуулын багш бэлтгэх зорилготой гэнэ. Хөтөлбөрийн сургагч багш нар өдгөө Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт ажиллаж байна. Тэд Баянхонгорын Өлзийт, Говь-Алтайн Дэлгэр, Завханы Отгон сумын малчин өрхүүдийн хүүхдүүдэд явуулын багш хэрхэн сургалт явуулах арга зүйг нэвтрүүлэх аж. Мөн Говь-Алтайн Есөнбулаг сумд бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих сургалтыг өчигдрөөс эхлүүлжээ.
Бэлтгэсэн М.Оч