Сошиал орчинд "Аmedia" цахим хаягнаас "Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 150 гаруй сурагч, багш нарт дайныг сурталчлах Эр зоригийн хичээлийг зохион байгуллаа" гэх агуулгатай мэдээлэл тарсан. Тэгвэл эл мэдээлэлд БШУЯ-наас хариу тайлбар өглөө. Өөрөөр хэлбэл, дээрх мэдээллийг нийт ерөнхий боловсролын сургуулиас тодруулахад ийм арга хэмжээ зохион байгуулаагүй гэсэн хариуг ирүүлсэн гэнэ. Түүнчлэн уг асуулдал Гадаад харилцааны яамнаас ч хариу тайлбар авчээ. Гадаад харилцааны яамнаас өгсөн тайлбарт " ОХУ-ын Элчин сайдын яамнаас лавлахад ЭСЯ эна арга хэмжээг зохион байгуулаагүй хэмээн мэдэгдсэн. ОХУ-ын ЭСЯ-ны харьяа дунд сургуульд тусгай тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан "Ангийн цаг" арга хамжээг зохион байгуулдаг бөгөөд цахим орчинд түгсэн гэрэл зурагт 2022.12.09-ний өдөр сургуулийнхаа хурлын танхимд зохион байгуулсан "Ангийн цагийн" үйл ажиллагааг харуулсан байна. ЭСЯ-ны ажилтан "Халхын гол-1939 он: бидний алдар улам өндөр" сэдвээр яриа хийж, гэрэл зураг, бичлэг узуулэн, сурагчдын асуултад хариулсан. Энэ арга хэмжээнд цахим мэдээнд дурдсанчлан Монгол Улсын еренхий боловсролын сургуулийн сурагчид оролцоогүй..." хэмээн бичсэн байна.