Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд залуусын дуу хоолой, бүтээлч санаачилгыг дэмжих зорилготой “Training of trainer 2023” сургагч багш бэлтгэх дөрөв дэх удаагийн хөтөлбөр, сургалтыг эхлүүлжээ. Уг сургалтыг Социал демократ Монголын залуучуудын холбоо, Нийгмийн ардчилал залуучуудын академитай хамтран зохион байгуулдаг аж. Өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрийн дагуу 70 гаруй сургагч багш бэлдсэн байна. Эдгээр багш 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл бөгөөд сургалтад хамрагдсанаар гишүүд, дэмжигчийнхээ нийгмийн тэгш бус байдлыг арилгах, социал демократ үзэл баримтлалыг дээшлүүлэх, ур чадварыг нь хөгжүүлэх зорилготой юм байна. Өчигдөр эхлүүлсэн сургалтад орон нутгийн 21 залуу хүсэл сонирхлын дагуу хамрагдан, бүтэн жилийн хугацаанд сурч, хөгжих гэнэ. Тэд вакум хэлбэрээр тусгай хөтөлбөр дүүргэсний дараа тодорхой шалгуур хангаснаар орон нутагтаа бие даан сургалт зохион байгуулах сургагч багшийн сертификат гардах юм.
Бэлтгэсэн Ж.Бурмаа