Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг тогтоожээ. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч өөрчлөгдсөнтэй холбогдуулан компанийн дүрэмд зохих нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулахыг “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захиралд даалгав. Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой барьж байгуулах үйл ажиллагаанд хариуцсан салбарын бодлоготой уялдуулан чиглэл өгч, хяналт тавьж ажиллахыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт даалгасан байна.