2022 оны шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) Францын Парис хотод өнгөрсөн даваа гарагт зохион байгууллаа. Шилдгүүдийг тодруулахдаа 2021-2022 оны улирлын эхнээс өнгөрсөн жилийн ДАШТ дуусах хүртэлх хугацааны амжилтыг нь харгалзан үзжээ.
Шилдэг эрэгтэй хөлбөмбөгч
1. Лионель Месси (ПСЖ, Аргентин)
2. Карим Бензема (Реал, Франц)
3. Килиан Мбаппе (ПСЖ, Франц)
Шилдэг эмэгтэй хөлбөмбөгч
1. Алексия Путельяс
(Барселона, Испани)
Шилдэг хаалгач
1. Эмилиано Мартинес
(Астон вилла, Аргентин)
2. Тибо Куртуа (Реал, Бельги)
3. Яссин Буну
(Севилья, Марокко)
Шилдэг дасгалжуулагч
1. Лионель Скалони (Аргентин)
2. Хосеп Гвардиола
(Манчестер сити)
3. Карло Анчелотти (Реал)
Бэлгэдлийн шигшээ
Тибо Куртуа (Реал Мадрид), Жоау Канселу (Манчестер сити/Байерн), ван Дейк (Ливерпуль), Ашраф Хакими (ПСЖ), Касемиро (Реал Мадрид/Манчестер юнайтед), Кевин де Бройн (Манчестер сити), Лука Модрич (Реал Мадрид), Лионель Месси (ПСЖ), Эрлинг Холанд (Манчестер сити/Борусси Дортмунд), Карим Бензема (Реал Мадрид), Килиан Мбаппе (ПСЖ)