Иргэдийн болгоомжгүй байдлаас улбаатай осол гэмтэл баяр ёслол, бүх нийтийн амралтын үеэр их гардагтай холбогдуулан ЭМЯ, ГССҮТ энэ сарын 14-27-нд “Эрүүл, эрсдэлгүй Цагаан сар” аян өрнүүлж байна. Тус хоёр байгууллагынхан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэдэд түгээж эхэлжээ. Баяр ёслол, ялангуяа сар шинийн өдрүүдэд халуун тогоо, шингэн зүйлд түлэгдэх, хоолны хордлогод орох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолдох, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж унаж бэртэх, нохойд хазуулах тохиолдол цөөнгүй гардаг гэнэ. Өнгөрсөн жилийн Цагаан сараар гэхэд 327 хүн халуун шингэнд түлэгдэж, ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлжээ. Үүний олонх нь бага насны хүүхэд байсан аж. Иймд халуун тогоо, халуун зүйл агуулсан сав суулгыг газар тавихгүй, хүүхдээр гал тогоо бариулахгүй, урт, унжсан зүйлээр ширээгээ бүтээхгүй байхыг зөвлөлөө. Тэрчлэн хүүхдийг гэрт ганцааранг нь орхихгүй байх нь олон төрлийн эрсдэлээс сэргийлдгийг сануулав. Насанд хүрэгчдийн хувьд хоол, архи, согтууруулах ундааны хэрэглээгээ тохируулах нь чухал гэдгийг анхаарууллаа. Цаг хожих, зам товчлох зорилгоор гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж, амь, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг мөнсэрэмжлүүлэв. Түүнчлэнсар шинийн өдрүүдэд орон байрны хулгай эрс нэмэгддэг аж. Тиймээс хаалга, цонхоо бөхөлж, удаан хугацаагаар ийш тийшээ явах бол хөршдөө захиж, хулгайд эд зүйлээ алдахаас сэргийлэхийг зөвлөв.