Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөрийг Засгийн газраас баталж, ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багш нарыг чадавхжуулж, хөгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд энэ онд “English reading teachers-2023” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ерөнхий боловсролын сургуулиудын багш нар болон тус салбарын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийн англиар унших, бичих, ярих, сонсох зэрэг хэрэглээний чадварыг хөгжүүлэх нь уг хөтөлбөрийн гол зорилго аж. Үүнд хамрагдах багш, ажилтнуудыг бүртгэж буй бөгөөд бүртгэл өнөөдрийг дуустал үргэлжилнэ гэдгийг Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн. Тус газрынхан Боловсрол судлалын үндэсний хүрээлэн, “Extensive reading foundation” олон улсын байгууллага, “Mongolian extensive reading asso¬ciation”, “Xreading” олон улсын цахим номын сан болон “Лингорс” боловсролын байгууллагатай хамтран багш, ажилтнуудыг чадавхжуулахаар төлөвлөсөн байна.
Бэлтгэсэн М.Оч