Олон улсын форумд оролцож буй БЕГ, БСҮХ, БОАЖЯ, ШХА, БОМСТ зэрэг байгууллагын төлөөллүүд Швед улсын Боловсролын ерөнхий газарт ажиллан, туршлага судалж байна. Швед улсын БЕГ нь Засгийн газрынхаа харьяа агентлаг бөгөөд боловсролын салбарын бодлогын хэрэгжилт болон бусад үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангаж ажилладаг, 50 гаруй нэгж, 900 орчим албан хаагчтай, орон нутагт өөрийн харьяаны 4 төвтэй, ерөнхий захирлын дэргэд 4 зөвлөл ажилладаг.
Тус улс нь сургалтын хөтөлбөрөө 1994, 2011, 2022 онуудад шинэчилсэн бөгөөд сургуулиуд мөн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх өөрийн онцлогтой хөтөлбөрийг боловсруулдаг байна. Энэхүү хөтөлбөртөө ТХБ-ын асуудлуудыг тусгаж хэрэгжүүлдэг ба БЕГ нь сургуулиудад энэ чиглэлээр хяналт, шалгалт хийж цаашид ТХБ-ын мэдлэг, чадварыг олгох багшийн заах арга зүйг сайжруулахад анхаарч байна.
Тус улсын БЕГ нь бүхий л үйл ажиллагаандаа Тогтвортой хөгжлийн үзэл санаа, ТХБ -ын зорилго, зорилт, агуулга, арга зүйг тусган хэрэгжүүлдэг бөгөөд бид цаашид энэ чиглэлээр нарийвчлан туршлага судлах хэрэгцээ шаардлага байна.