Өдгөө 22 настай англи тоглогч К.Галлахерийг “Эвертон” руу явуулах боломжгүй болсон учраас түүний оронд Жоржиньог явуулахаар “Челси” баг төлөвлөж байна гэж “Sky sport Deutschland”-ын сэтгүүлч Флориан Плеттенберг мэдээллээ.
Харин Ф.Романогийн мэдээлж буйгаар итали тоглогчийг ихэд үнэлдэг М.Артета түүнийг багтаа авчрах хүсэлтэй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор тэд “Челси”-тэй холбогдсон бололтой. Энэ зун гэрээ нь дуусах итали тоглогчийг 15-20 сая фунт стерлингээр “Челси” зарахаар төлөвлөж байгаа гэж Ф.Романо мэдээлжээ. Жоржиньо энэ улиралд 35 тоглолтод оролцохдоо гурван гоол оруулаад байгаа юм.