Францын ПСЖ багийн лидер Л.Месси гэрээгээ сунгахад ойрхон байна гэж сэтгүүлч Ф.Романо бичжээ. Түүний мэдээлснээр өдгөө 35 настай тоглогч цаашид тус багт үлдэж тоглох хүсэлтэй байгаа учир аав Х.Месси нь багийн удирдлагатай ойрын хугацаанд уулзаж гэрээний нөхцөлийн талаар ярилцах аж. Одоогийн гэрээ нь зургадугаар сард дуусах юм. Л.Месси 2021 оны наймдугаар сараас ПСЖ багт тоглож буй бөгөөд энэ улиралд бүх тэмцээний хүрээнд 13 гоол оруулж, 14 оновчтой дамжуулалт өгөөд байна.