Санхүүгийн залилангийн улмаас “Ювентус” багаас 15 оноо хасах шийдвэрийг Италийн хөлбөмбөгийн холбоо нэгдүгээр сарын 20-нд гаргав. Прокурорын газраас есөн оноо хасахыг санал болгосонтой харьцуулбал энэ нь тун хүнд шийтгэл юм. Мэдээж хэрэг “Ювентус” давж заалдах боловч одоогоор тус баг Сери-А-гийн гуравдугаар байраас 10 руу хүртэл ухраад байна.
“Ювентус” баг санхүүгийн тайландаа олон өөрчлөлт оруулж, тоглогчдын наймааны үнийн дүнгийн талаар худал мэдээлэл өгч, ажилтнуудын цалин хөлсийг бууруулах зэрэг олон гэмт үйлдэл гаргасан аж. Санхүүгийн тайланг булхайтай гаргах нэг гол арга нь цар тахлын үеэр нэгдүгээр багийн олон тоглогчтой нууцаар байгуулсан гэрээ байв. Хөлбөмбөгчид нь дөрвөн сарын турш цалин авахгүй байхаар шийдсэн талаар тухайн үед “Ювентус” албан ёсоор мэдээлж байсан ч ердөө нэг сарын цалинг нь өгөөгүй тухай мэдээлэл саяхан ил болсон. Цалин огт өгөөгүй бус, зөвхөн хойшлуулсан гэнэ. Харин бүх цалинг нь хожим нөхөж олгохоор баг нь амласан тухай мөрдөгчдөдөгсөн мэдүүлэгтээ П.Дибала дурджээ. Товчоор бол цалинг нь албан бусаар хожим нөхөж олгоно гэсэн тохироог “Ювентус” тоглогчидтойгоо хийсэн аж.
Тэдгээр тоглогч цалингаа аль хэдийн нөхөж авсан бөгөөд нийт хэмжээ нь 56.6-61.8 сая евро болсон тухай “Football Italia” мэдээлсэн байна. Энэ дунд супер од К.Роналдутай холбоотой мэдээлэл ч багтсанюм. Мэдээж энэхүү нөхөн олгосон дүн тус багийн санхүүгийн тайланд огт ороогүй аж.
2022 оны гуравдугаар сард өмгөөлөгч Ф.Рестаногийн Турин дахь гэрт хийсэн нэгжлэгээр хойшлуулсан цалингийн тухай нэмэлт мэдээлэл олджээ. “Ювентус” К.Роналдуд 2021 оны долдугаар сарын 31 хүртэл 19.6 сая евро төлөх талаар түүнд дурдсан байв. Түүнээс гадна португал тоглогч багаас явсан ч энэхүү мөнгийг олгохоор заасан байжээ. Элбаримт бичгийн гэрэл зургийг “Gazzetto dello sport” нийтэлсэн бөгөөд санхүүгийн залилангийн гол зохион байгуулагчдын нэг, багийн спортын албаны захирал асан Ф.Паратичигийн гарын үсэг түүнд дурайж буй. Гэхдээ К.Роналдугийн гарын үсэг байхгүй юм.
Цагдаа нар эл хэргийг мөрдөн шалгах явцад нэрт тоглогчийн дансанд дээрх мөнгөн дүнг “Ювентус” шилжүүлээгүй нь тогтоогджээ. Ийм гэрээ байгуулсан талаар мэдэж байсан, эсэхийг нь лавласан албан хүсэлтийг Италийн шүүх К.Роналду руу явуулсанаж. Ийм баримт бичгийг огт хараагүй, өөрт нь хувь байхгүй гэсэн тайлбарыг нэрт тоглогч бус, түүний өмгөөлөгч С.Пино, Ж.Шехата нар өгчээ.
Гэхдээ “Calcio Finanza”-гийн мэдээллээс үзвэл угмөнгийгөөрт нь төлөх ёстой байсан гэж К.Роналду үзэж “Ювентус”-ийг шүүхэд өгөхөөр зэхэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хуульчид нь ийм баримт бичгийн талаар нэрт тоглогч огт мэдэхгүй гэж мэдүүлсэн. Гэтэлийм явдал болж байгаа нь хачирхалтай юм.
Тэгээд ч “Аль-наср” багаас нэг жилд 200 орчим сая еврогийн цалин авч буй К.Роналду “Ювентус”-ийн орооцолдсон дуулиант хэргийн оролцогч болохоос татгалзах хангалттай хэмжээний мөнгөтэй билээ