ДОХ-ын халдвартай эмэгтэй нас барсан тухай мэдээлэл цахим орчинд тархсан. ХӨСҮТ-өөс энэ талаар дараах мэдээллийг өглөө. Мэдээлэлд "ДОХ-ын халдвартай гэдэг нь 2007 онд оношлогдсон 32 настай эмэгтэй ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны хяналтад эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан. Сүүлийн үед олон эрхтэн хавсарсан сүрьеэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байсан. Биеийн байдал нь хүнд байсан ч энэ сарын 19-нд өөрийн хүсэлтээр эмчилгээгээ зогсоож эмнэлгээс гарсан. 23-нд бие нь муудаж гэрийнхэн нь түргэн дуудсан боловч эмнэлгийн тусламж авч амжаагүй гэртээ нас барсан байна. Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд нас барсан гэдэг мэдээлэл ташаа. Талийгаачид хүндэтгэлтэй ханддаг монгол жудгаа бодож, энэ бүсгүйн талаар элдэв мэдээлэл гаргахгүй байвал ард үлдэж буй үр хүүхэд, гэр бүлд нь тустай" хэмээжээ.