-Туяа эмчилгээний аппарат эвдэрсэн ньямар шалтгаантай вэ. Хэдийнээс ийм асуудал тулгарсан юм бол?
-Монгол Улсад туяа эмчилгээний шугаман хурдасгуурт аппарат хоёр бий. Үүний нэгийнх нь конденсатор өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд эвдэрсэн. Энэ нь онцгой объект, тоног төхөөрөмж учраас өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн яамнаас засвар, үйлчилгээг нь хариуцаж ирсэн. Гэтэл тус яамнаас өнгөрсөн есдүгээр сараас хойш засвар, үйлчилгээг нь зогсоосон юм. Тиймээс манай байгууллагад ачаалал нь ирлээ. Таван жил тасралтгүй шахам ажиллуулсан тоног төхөөрөмж аргагүйнэрхэд эвдэрсэн.
-Эвдрээд сар гаруйн хугацаа өнгөрчээ. Ямар арга хэмжээ авсан бэ. Нэг аппараттай болсноор ачаалал, дараалал ихэссэн үү?
-Эвдэрсэн конденсаторыг солихын тулд нэлээд сураглаж, хөөцөлдсөн. Харамсалтай нь, нийлүүлэгч компанитай байгуулсан гэрээний дагуу конденсаторыг өөр эд ангиар соливол цаашид засвар, үйлчилгээ үзүүлэхгүй юм билээ. Тиймээс тухайн гэрээ байгуулсан компаниас л эд анги авах ёстой болсон. Конденсатор эвдрэх үед Төрийн сангийн гүйлгээ хаагдсан байсан. Тиймээс бид үүнийгнээтэл ямар нэгэн гүйлгээ хийж чадахгүйд хүрсэн юм. Ачааллын тухайд тодорхой зохицуулалт хийж, ажилтнуудаа хоёр ээлжид хуваан, 09.00-23.00 цагт ажиллуулсан. Эрүүл мэндийн болон Сангийн яаманд хандаж уг аппаратын засвар, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан юм. Ямартай ч эвдэрсэн аппаратаа нэг удаадаа нөөц боломжоо дайчлан засуулж, ашиглалтад орууллаа. Өнөөдрөөс (өчигдөр) туяа эмчилгээг хэвийн болгосон. Гэвч цаашдын найдвартай ажиллагааг хангахгүй бол дахиад хэзээ эвдэрч, хэр хэмжээний өртөг зардал гаргахыг урьдчилан тооцоолох боломжгүй. Ямар ч сайн техникт урсгал засвар, үйлчилгээг тогтмол хийхгүй бол удаан ашиглах боломжгүй шүү дээ. Цаашид аппарат доголдвол маш олон хүн туяа эмчилгээ хийлгэж чадахгүйд хүрнэ. Гадаадад эмчлүүлэхээс өөр аргагүй болно гэсэн үг. Гэтэл иргэдийн олонх нь явж чадахгүй шүү дээ. Улмаар амь эрсдэх аюулд орно.
-Засвар үйлчилгээний төлбөр өртөг нь хэд байдаг юм бэ?
-Засвар үйлчилгээний хөлс жил ирэх тусам өсөж байна. Өмнөх жилүүдэд 550 сая төгрөг байлаа. Одоо бол өртөг нь нэг тэрбум төгрөг болсон. Тэр мөнгийг нь өгч чадахгүй бол тухайн компани үйлчилгээ үзүүлэхгүй. Монголд ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг “Varian Medical systems” хэмээх Америкийн нэг л компани бий.
-Цаашид аппаратаа нэмэгдүүлэх боломжийг судалсан уу?
-Австрийн Засгийн газрын тусламжтайгаар энэ онд илүү өндөр хүчин чадалтай шинэ аппарат оруулж ирж буй. Үүнийг ажиллуулах эмч, мэргэжилтэн, физикч нараа бэлтгээд хүлээж сууна. Өөрөөр хэлбэл, шинэ стереотактик туяа эмчилгээг нутагшуулахаар бэлтгэж байгаа. Энэ улиралд багтаан аппаратыг суурилуулж, ирэх намар хүртэл туршилт, тохируулгын ажил үргэлжлэх болов уу. Шинэ аппараттай болсноор өвчтөн богино хугацаанд цөөн удаа туяа эмчилгээ хийлгэн амьдралын чанараа сайжруулах боломж бүрдэнэ. Түүнчлэн одоо байгаа аппаратаа дүрслэлийн нэмэлт төхөөрөмжөөр тоноглосноор элэг, уушиг гэх мэт түгээмэл тохиолддог хавдруудад мөн стереотактик туяа эмчилгээ хийх боломжтой.