Францын ПСЖ маргааш Саудын Арабын хоёр шилдэг болох “Аль-Наср”, “Аль-Хилал”-ын нэгдсэн баг буюу шилдгүүдтэй тоглоно. Үүнийхээ төлөө 10 сая еврогийн урамшуулал авахаар болжээ.
Саудын Арабын “Аль-Наср” багт саяхан Португалын супер од К.Роналду нэгдсэн билээ. Гэхдээ тэрбээр шинэ багтаа нэг удаач тоглож амжаагүй байна. Дээрх тоглолтод К.Роналду багийн ахлагчаар тоглох аж. Харин Л.Месси, К.Мбаппе, Неймар зэрэг оддыг эгнээндээ нэгтгэсэн ПСЖ Францын лигт 19 тоглолтод 47 оноо авснаар тэргүүлж байгаа юм.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар