Нэгэн үе ихэд ил тодоор, “Энэ эм тэр эмийн санд байгаа. Миний нэрийг хэлж очоод аваарай” гэж, эсвэл цаасан дээр утасны дугаар, хаягийг нь бичээд, “Үүнийг авч очоод, намайг явуулсан гээрэй” гэхчлэн газарчилж, зуучилдаг байсан. Харин одоо бол нэг талаас харахад соёлтой болсон гэхээр авч үнэн хэрэгтээ арга нь нарийсжээ.
Хувийн эмнэлэгт хандаж үзүүлэх, зөвлөгөө авах зэрэгт “Шинээр эмчилгээ, үйлчилгээнд нэвтэрч буй эм, тариатай танилцана уу” гээд тараах материал өмнө тавьдаг болсон байна лээ. “Үнэ нь жаахан өндөр. Гэхдээ үр дүн сайтай. Тэднийх оруулж ирж байгаа юм билээ” хэмээн даруухнаар сурталчилдаг. Тухайн эмчид хандсан хүн, нэгэнт тэр эмч сайн, үнэнийг хэлнэ хэмээн итгэл үнэмшилдээ хөтлөгдөж ирсэн нь элбэг тул санал болгож буй эм, тариаг нь авахыг л боддог. Ийм байдлаар эм, тарианы бизнес урагшилсаар, сүүлдээ сүлжээ маягтай болсон нь нууц биш.
Хүн ам цөөтэй манай улс өвчлөлөөр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд жагссаар. Зүрх, судасны өвчнөөс шалтгаалсан нас баралтаар цэнхэр гарагтаа тэргүүлдэг. Хорт хавдар, осол гэмтэл, хоол боловсруулах замын өвчлөл гэсэн төрлөөр мөн л “айргийн тав”-д явдаг. Ялангуяа зүрх, судасны өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж буй бөгөөд нас баралтын тоо өндөр хэвээр. 2011 онд зүрхний шигдээс, тархинд цус харвасан шалтгаанаар жилд 6200 гаруй хүн хорвоог орхисон бол үүний дараагийн дөрвөн жилийн дундаж үзүүлэлт 5600 орчим байжээ. Тэгэхээр манай улсад өдөрт 10 гаруй хүн зүрх, судасны өвчнөөр өөд болдоггэсэнүг. Өвчлөлихбайгаагдагаадэмийнхэрэглээчзамбараагүйболсон. Жишээнь, цусны даралт ихсэхийн эсрэг үйлчилгээтэй эмийн нэрийг цээжилж гүйцэхээргүй олон. Эм ханган нийлүүлэх байгууллагынхан сард дор хаяж нэг төрлийн шинэ эм оруулж ирдэг юм болов уу гэхээр хурдацтай нэмэгдэжбайна. Зөвхөн энэ төрлийн өвчний тухайд байдал ийм биш. Ямар л өвчин, зовуурьбайдаг билээ, тэр бүгдэд “тохирсон” арга, ажиллагаа эмч нарын, эмийн бизнес эрхлэгчдийн хүрээнд ч бий болж, бүр бугшив.
Эмийн сурталчилгаа далд байх нэг хэрэг. Гэтэл ил тодоор, бүр мэдээллийн суваг үүсгэн байгуулж байгаад эм, тариа, үйлчилгээ сурталчилдаг болсныг юу гэх вэ. Тухайлбал, чихрийн шижин өвчний талаар зөвлөгөө идэвхтэй өгдөг, сошиалд дагагч олонтой таван ч эмч байна. Зөвлөж байгаа нь хоорондоо зарим талаар зөрүүтэй. Нэг нь зөвхөн үхрийн мах ид гэдэг бол нөгөөх нь ямар ч хамаагүйг зооглогэх. Баснэгнь хоол хорихгүй, гагцхүү бага, багаар, ойр ойрхон ид гэдэг. Мөн ерөөсөө л ийм л хүнс хэрэглэвэл сайн гээд, гадаадаас оруулж ирдэг бараа, бүтээгдэхүүнийг нэрлэнэ. Энэ нь эм сурталчлахаас ялгаагүй мэт.
Б.Дугархүү эмч хэмээх залуу бий. Мөн ч олон эм сошиалаар сурталчилжбайгаа. Сүүлийн үед харин хазаараа нэлээд татсан бололтой. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсонтой холбоотой байж болох юм. Тэрбээр олон нийтийн мэдлийн үндэсний телевизээр “Ай ёо” нэвтрүүлэг явуулдаг бөгөөд энэ давуу талаа хувийн бизнестээ ашигладаг гэж харагддаг. Эм биш юм гэхэд гал тогооны хэрэгсэл буюу тогоо, хайруулын таваг мэтийг худалдаж эхэлсэн. Эрүүл мэндэд хоргүй материалаар хийсэн гэдэг л дээ.
Гэхдээ л бизнес. Мэдээж хувь хүн худалдаа эрхэлж болно. ХаринЕрөнхийлөгчийн зөвлөхийн статус, үндэсний телевизийн нэвтрүүлэг зэрэг олон нийтэд хамаарах байр сууриа түлхүү ашиглах нь эмнэлгийн ажилтны ёс зүйд нийцэхүүгэсэн асуулт гарч ирж буй юм. Энэ мэтчилэн хяналтын байгууллагынхан анхаарал, хараандаа авахуйц зөрчил гэхээр үйлдэл манай улсыг хорт утаанаас ялгаагүйгээр бүчжээ.
Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ДҮРЭМ НЭГ
Нийтлэг үндэслэл
1.1.Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаандаа баримтлах харилцаа, хандлага, ёс суртахууны хэм хэмжээг энэхүү “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм” /цаашид ёс зүйн дүрэм гэх/-ээр зохицуулна.
1.2.Ёс зүйн дүрэм нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хууль болон Монгол улсын хүлээн зөвшөөрч нэгдсэн хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын эрх зүйн баримт бичгийн заалт, тогтоомжийн хэм хэмжээгээр тодорхойлогдоно.
1.3.Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн дэргэд ажиллаж буй ёс зүйн хороо, баг нь энэхүү дүрмийг сурталчлан мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага тооцож ажиллана.
4.11.Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл,биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмчилгээ, оношилгоонд хэрэглэх, санал болгох, дэмжиж сурталчлах, зарж борлуулахгүй байх;
4.12.Эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагаас өөрийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор санал болгож буй бэлэг, аялал, гадаад сургалт, хандив, урамшуулал зэрэг санхүүгийн дэмжлэгийг нийгэмлэг, холбоодын чиглэлээс өөр албан ажил гүйцэтгэж байхдаа авахаас татгалзана.
Эрүүл мэндийн шинэ сайдтай болсныг тохиолдуулан улсынболонхувийнэмнэлгийн эмч нар Эрүүл мэндийн сайдын 2019 оны есдүгээр сарын 4-ний А/406 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг баримталж ажилладаг, эсэхийг шалгах, хянах шаардлага тулгарч буйг дуулгая.
Уг дүрмээр эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн үйл ажиллагаандаа баримтлах харилцаа, хандлага, ёс суртахууны хэм хэмжээг зохицуулдаг. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн дэргэд ажиллаж буй ёс зүйн хороо, баг нь энэ дүрмийг сурталчлан мөрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага тооцох ёстой. Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан энэхүү ёс зүйн дүрмийг мөрдөх үүрэгтэй. Эмнэлгийн мэргэжилтэн нь хүнлэг, энэрэнгүй байх, хүндэтгэлтэй хандах, чин үнэнч, шударга байх, хүн бүрт тэгш хандаж, үл ялгаварлаж, хариуцлагатай байх, боловсорч хөгжих тулгуур зарчимтай. Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн түгээмэл хэм хэмжээ гэсэн бүлэгт олон зүйлийн талаар заасан байна. Тухайлбал, үйлчлүүлэгчид тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж, үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх үүрэгтэй аж. Үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулахгүй, аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохгүй байх тухай ч тодорхой дурджээ.
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмчилгээ, оношилгоонд хэрэглэх, санал болгох, дэмжиж сурталчлах, зарж борлуулах ч хориотой байх нь. Эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагаас өөрийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор санал болгож буй бэлэг, аялал, гадаад сургалт, хандив, урамшуулал зэрэг санхүүгийн дэмжлэгийг нийгэмлэг, холбоодын чиглэлээс өөр албан ажил гүйцэтгэж байхдаа авахаас татгалзах ёстой гэнэ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх ёстой. Албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг нэн даруй өөрийн шууд удирдлага болон Авлигатай тэмцэх газартмэдээлэх үүрэгтэй. Угзөрчилудирдах, шийдвэр гаргах түвшний албан тушаалтантай холбоотой бол Авлигатай тэмцэх газарт шууд мэдэгдэх ч үүрэгтэй юм байна.
Энэ мэтчилэн дурдаад байвал уг ёс зүйн дүрэмд эмнэлгийн мэргэжилтэн гэж чухам ямар хүн байх ёстой, юу хийж болох, болохгүйг тодорхой заасан аж. Гагцхүү үүнийг хаана, хэн зөрчиж байгааг тогтоодог, сануулдаг, хариуцлага тооцдог субъект байдаггүй мэт. Байдаг ч, мэдсэн ч, хэн нэгэн гомдол гаргаагүй л бол дуугүй өнгөрөөдөг юм биш биз гэсэн хар төрж байна.
Уг дүрэмд эмнэлгийн мэргэжилтэн нь олон улсын болон халамж, буяны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зориулан өгсөн тусламжийг зориулалтаар нь ашиглана гэжзаажээ. Үүнийгуншаад өнөөх “Ковид-19”-ийн ид дэгдэлтийн үед гадаадаас тусламжаар ирүүлсэн хээрийн эмнэлэг хаачсан бэ, араас нь нэхэл, сураг болж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, дарга, сайд алгауу гэж асуумаар болж байна.
Гадаадад эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ бусдын бизнесийг сурталчилдаг юм болов уу гэсэн бодлоор ХБНГУ-д байнга оршин суудаг монгол бүсгүйгээс асуухад “Бусдын бизнесийг сурталчлах нь бүү хэл, эмнэлгийнхээ эмийг ч тэр бүрийд өгдөггүй. Би эрүүл мэндийн даатгал төлдөг тул миний насанд хүрээгүй хүүхдүүд өвдвөлэмнэлэгт үзүүлэх, эм авах зэрэгт мөнгө төлдөггүй. Монголд хүүхэд өвдлөө л бол гэрийн хамаг төсвийгэм авахад зарцуулжбайгааг хараад харамсаж суудаг. Энд антибиотек барагтай бол өгдөггүй. Вирусийн гаралтай юу, бактерийнхуу гэдгийг шинжлээд шаардлагатай тохиолдолд антибиотек өгдөг. Монголд эм, бэлдмэл, антибиотекийн замбараагүй хэрэглээг хараад харамсдаг. Том охин нялх байх үед гурван шөнө дараалж түргэн тусламжийн газарт очсон юм. Хоолой нь боох гээд байгаа юм шиг болоод, сандраад очиход “Зүгээр байна” гээд эм өгөхгүй буцаагаад байсан. Эмчийн хэлснээр тайван байж, тордсоор байтал зүгээр болсон юм. Бусад оронтой харьцуулахад Герман үнэхээр хүний төлөөх нийгмийг бүтээсэн юм шиг санагддаг. Манай улсын эрүүл мэндийн салбарынхан шууд хуулаад хэрэгжүүлж болох бодлоготой санагддаг” гэсэн юм.