Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газар самар түүж яваад төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ.
Тодруулбал, аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т 4 хүн самар түүж явснаас иргэн У нь энэ сарын 08-ны өдрийн 17.00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 01.09-ний өдрийн 01.15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн У эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 09-ний өдрийн 15.25 цагт, сураггүй болсон газраас зүүн хойд зүгт 14 км-т Ихтамир сумын, Хан-Өндөр багийн Их-Өлөнт гэдэг газарт төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, Булган сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.