Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн дүнд цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг улсын хэмжээг 550 мянган төгрөг болгон шинэчэлэн тогтоосон. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн сайн дурын даатгалын шимтгэл нэмэгдээд байна. Тухайлбал, их, дээд сургуулийн оюутан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-д суралцагч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр буюу сарын 5500 төгрөг, жилийн 66 мянган төгрөг төлөхөөр болоод байна.
Өнгөрсөн онд дээрх хэмжээ буюу шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг иргэд болон оюутан, суралцагч нар сард 4200 төгрөг төлж байв. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлж улсын хэмжээнд мөрдөгдөж эхэллээ.