Өвөрхангай аймгийн Хужирт сумд цэвэрлэх байгууламж ашиглалтад орууллаа. Уг байгууламж хоногт 310 шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Механик цэвэрлэгээний барилга, биологийн цэвэрлэгээний барилга, уурын зуухны барилга, захиргааны барилга, гүний худаг 250-н КТПН болон цахилгаан дамжуулах шугам 300м, лагийн картын болон лаг булшлах талбайтай. Мөн аваарын сан, 5400 урт метр ариутгах татуургын шугам сүлжээтэй аж.
Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар, “Монхидро констракшн” ХХК цэвэрлэх байгууламжийн зургийг гаргаж, барилга угсралтыг “Санжат" ХХК гүйцэтгэж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.