Хөвсгөл нууран дээгүүр пругон автомашинтай зорчиж явсан гурван иргэн энэ сарын 3-ны өдөр осолдож, живсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл, онцгой байдлын алба хаагчид шумбалт хийж, осолдсон иргэдийг аварсан. Тодруулбал, дээрх гурван иргэний нэг нь амиа алдсан бөгөөд, цогцсыг татан гаргасан байна. Харин амьд гарсан хоёр иргэнийг эмнэлэгт хүргэсэн талаар албаныхан мэдээллээ.
Иргэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан