"Өргөө" амаржих газрын үүдэнд жирэмсэн эмэгтэй машиндаа төрсөн тохиолдол гарсан. Тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр "Машиндаа амаржсан эх болон нөхрөөс нь Эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа өмнөөс уучлал хүсье. Миний уучлал хүсэж байгаа шалтгаан бол нөхрийг нь орж ирэхэд эх баригч харилцаа, хандлагын асуудал гаргасан байна лээ. Ёс зүйн хариуцлага тооцно. Гэхдээ тэр хүнийг ажлаас халахгүй.
Бид камерыг нь шүүж үзсэн. Төрөлтийн хоёрдугаар үе эхэлчихсэн учир машинд нь яаралтай тусламж үзүүлсэн байна лээ. Хоёрдугаар үе шат эхэлчихсэн үед тээвэрлэх ямар ч боломжгүй. Тухайн үед эх баригч яг тэр тусламжийг л үзүүлсэн. Футболк нь ороолоо л гэж байх шиг байна. Орчин нь өөрчлөгдөж байгаа учраас нярайг эхийнх нь нь футболконд ороож, цээжинд нь наасан. Энэ бол үзүүлж болох эхний тусламж, үйлчилгээ. Төрснийх нь дараа эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлж байна. Надад өгсөн мэдээллээр төрсөн эх болон нярайн байдал хэвийн байгаа. Хүүхэд жин алдагдалтай. 2.370 гр төрсөн. Иймд шаардлагатай эмчилгээг хийж байна" гэх мэдээллийг өглөө.