Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр “Төр, хувийн хэвшлийн түншлэл нь улс орны дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэдэг. Өөрөөр хэлбэл, төрийн чиг үүргийг хувийн хэвшлээр урт хугацааны турш гэрээний үндсэн дээр харилцан ашигтай нөхцөлөөр гүйцэтгүүлэх тухай ойлголт. Түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах эрх зүйн орчин төдийгүй түншлэлийн гэрээний суурь харилцааны эрх зүйн орчныгэнэ хуулиар тодорхой болголоо” гэв. Тус хуульд түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтуудыг оруулсан байна. Мөн “барих-шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муутай төслийг түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглохоор тусгажээ.
Бэлтгэсэн Б.Уран