Баярын үеэр, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл тохиолдол өсжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 27-нд 93, 29-нд 122 хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгдсэн бол он гараад 210 болон өсжээ.
Иймд хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт мэдээлэл өгөх боломжтой. Мөн 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Хэрэв хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй бол 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мэссэж илгээж мэдээлэл өгөх боломж бүрдсэн гэдгийг албаныхан хэлж байна. Түүнчлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн “Итгэлтэй утас-96490505” дугаарт холбогдох, дүүрэг бүрт байрлах “Нэг цэгийн үйлчилгээний төвүүд”-д хандаж тусламж үйлчилгээнд хамрагдах боломжтой.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан