“Өргөө” амаржих газрын гадаа машин дотроо нярайлсан ээж, хүүхдийн эрүүл мэнд, биеийн байдлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. Эрүүл мэндийн яам" Энэ бол ташаа мэдээлэл. Эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой, одоогоор эмчийн хяналтад байна" гэв.
Харин Өргөө амаржих газрын эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Эх, хүүхдэд стандарт хяналтуудыг бид хийж байна. Харин нярай бага жинтэй төрсөн учраас шаардлагатай эмчилгээг хийж байгаа" гэх мэдээллийг өглөө.
Эргэн сануулахад, 12 дугаар сарын 31-ний орой БЗД-ийн харьяат жирэмсэн эх өвдөлт өгч, “Өргөө” амаржих газар өөрсдийн машинаар ирсэн. Үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтан хоёрын үл ойлголцлоос шалтгаалж цаг алдаснаас тухайн эмэгтэй машин дотроо төрсөн.