Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын нэг хүүхдийн хоолны зардлыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх тогтоолыг хэлэлцэн, баталлаа.
2022-2023 оны хичээлийн жилд:
-Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 55 дотуур байранд 14-18 насны нийт 3942 хүүхэд
-Ерөнхий боловсролын сургуулийн 523 дотуур байранд 6-18 насны 35077 хүүхэд амьдарч байна.