Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Уг хуулийг баталснаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой зарим суурь харилцааг эрх зүйн хүрээнд илүү тодорхой зохицуулж, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар, үйлчилгээ сайжран, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн тооцож буй. Мөн төмөр замын тээврийн зориулалттай газрыг хуульд заах бөгөөд аюултай бүс, зурвас газар, хамгаалалтын бүс нь тодорхой болох юм. Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил, ашиглалтын харилцаа ч тодорхой болох аж. Түүнчлэн төмөр замын нийтийн болон тусгай зориулалттай зам, салбар замын өмчлөл, эзэмшлийг нь зохицуулах юм байна.