“Өргөө” амаржих газарт төрөх болон төрсний дараах тусгай тасгийг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа. Эрүүл мэндийн яамны 245 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг тасгийг засаж, тохижуулжээ. Энэхүү тасаг нь олон улсын стандартад нийцсэн, тусгай үйлчилгээтэй гэдгээрээ онцлогтой аж. Тодруулбал, төрөх өрөөнд эх гэр бүлийнхэнтэйгээ байрлах боломжтой. Тухайн эх амаржих үед, төрсний дараа ч гэр бүлийнхэн нь хамт байж болох гэнэ. Уг үйлчилгээ нь тодорхой хэмжээний төлбөртэй юм байна. Ингэхдээ хувийн хэвшлийн бусад эмнэлэгтэй харьцуулахад харьцангуй хямдаар төлбөрийг тогтооно гэдгийг “Өргөө” амаржих газрынхан мэдээлэв. Ташрамд дурдахад, тус амаржих газрын захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж, оролцогчдоос материал хүлээн авч дууссан гэнэ. Сонгон шалгаруулалтын дүнг өнөөдөр зарлах аж.