Мал, тэжээвэр амьтдын тооллогын сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал 2022 онд улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологдож, түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт боллоо хэмээн ҮСХ-оос мэдээллээ.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Харин аймаг, орон нутгийн хувьд ДНБ-ий дийлэнх буюу дунджаар 38.4 хувийг нь бүрдүүлж байна.
2022 оны жилийн эцэст, нийт мал сүрэгт:
- Адуу 4.8 сая – 6.8%
- Үхэр 5.5 сая – 7.7%
- Тэмээ 470.4 мянга – 0.7%
- Хонь 32.7 сая – 46%
- Ямаа 27.6 сая – 38.8%-ийг эзэлж байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:
- Хөвсгөл аймаг 6.3 сая толгой мал
- Архангай аймаг 5.9 сая толгой мал
- Төв аймаг 5.11 сая толгой мал
- Хэнтий аймаг 5.1 сая толгой мал
- Сүхбаатар аймаг 4.6 сая толгой мал тоолуулжээ.