Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд “Керамик эдлэл урлаач” мэргэжлээр суралцсан анхны 14 хүмүүжигчид Чадамжийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт боллоо.
Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс хоригдлын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгэмшүүлэх ажлыг үр дүнтэй явуулах, хоригдолд хөдөлмөрийн дадал, мэргэжлийн боловсрол олгох, Хорих байгууллагад 1980 иад оноос хойш тасраад байсан керамикийн үйлдвэрлэлийг сэргээв. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох саналыг тавьсны дагуу 2020 оноос эхлэн судалгаа хийж, 2020 онд 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт “Керамик сургалтын төв”-ийг байгуулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт сүрьеэгээр өвдсөн хоригдлуудыг эмчилж, эдгэрсний дараах хяналтад зургаан сараас 2 жил хугацаанд байдаг онцлогыг харгалзан уг хорих ангийн сонгон сургалтыг эхлүүлсэн. Түүнчлэн сургалтын чанар, суралцагдчын чадвахыг сайжруулахад анхаарч сургалтыг зохион байгуулан явуулж буй багш, дэд ахлагч Т.Шинэцэцэгийг Боловсролын их сургуулийн “Багшлэх эрхийн сургалт”-ад хамруулан багшлах эрхийг олгосон. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд “Керамик эдлэл урлаач” мэргэжлээр шинэ анги нээж, Боловсролын үнэлгээний төвд хандсанаар 2021 оноос албан ёсны “Чадамжийн гэрчилгээ” олгох эрхээ авсан байна. Сургалтад хамрагдсан хүмүүжигч Э "Монголынхоо ёс заншил, зан үйлийг харуулсан өөрийн гэсэн өвөрмөц брэнд бүтээгдэхүүнтэй болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.