Шинэ жилийн баярын эл өдрүүдэд бага насны хүүхдүүдэд бэлэглэх бэлэг дотор товчин зайтай чихэр, тоглоом хийхгүй байхыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эцэг, эхчүүдэд анхаарууллаа. Тодруулбал, шинэ жилийн бэлэг дотор товчин зайтай чихэр, тоглоом ихээр худалдаалагдаж байгаа нь хүүхдийг эрүүл мэндээрээ хохирох эрсдэлд хүргэж болзошгүй хэмээн үзжээ. Мөн ийм төрлийн бэлэг хүүхдэдээ бэлэглэхгүй байж, чихэргүй тэмдэглэхийг уриалжээ.