Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Дундговь аймгийн Сайн цагаан суманд баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комиссыг Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилох тухай" А/57 дугаар тушаалаар байгуулж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2022 оны энэ сарын 26-ны өдөр ажиллав.
Комиссын бүрэлдэхүүнд захиалагч талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хөрөнгө оруулагч талаас Азийн хөгжлийн банкны төслийн нэгж, зураг төсөл зохиогч “ЭМ ЭС ЭЛ” ХХК-ны төлөөлөл , гүйцэтгэгч талаас Ц.Ганзориг захиралтай “Хөх хайрхан трейд" ХХК-ны төлөөлөл, ашиглагч талаас ХХҮГ болон аймгийн ЗДТГ, ГХБХБГ, ХБ иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага зэрэг барилга хүлээж авах комиссын бүрэлдэхүүн барилгын гүйцэтгэлтэй танилцаж хугацаатай үүрэг даалгаврын биелэлтээр улсын комисс хүлээн авахаар шийдвэрлэв.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Дархан-Уул, Дундговь аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга бүрэн дуусаж, улсын комисс хүлээж аваад байна.