Нийслэлийн Онцгой байдлын газраас “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аян өрнүүлж, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Баярмаад 2 өрөө байрыг хүлээлгэн өглөө.
Ахлагч Б.Баярмаа нь онцгой байдлын байгууллагад 10 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Энэхүү аяныг тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн Засаг даргын тамгын газраас дэмжин хамтран ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.