Манай орны нийт нутгаар цасорж, зарим газарт зуд болж эхэлжээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсонбайна. Тус газраас эрсдэлийн үнэлгээ хийхэд таван аймгийн найман сумд цагаан зуд болж байна гэх дүн гарчээ. Үүнд Ховдын Алтай, Булган, Үенч, Увсын Давст, Тэс, Өвөрхангайн Хархорин, Төв аймгийн Эрдэнэ, Хэнтийн Өмнөдэлгэр сум хамрагдаж байна. Эдгээр аймаг, сумд цасих орж, улмаар нягтарч хатуурсны улмаас цагаан зуд болсон аж. Зарим газарт цасих хэмжээгээр хунгарлан тогтсоноосмал бэлчээх аргагүйд хүрсэн гэнэ. Түүнчлэн нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрийг зудтай бүснутагт хамааруулах хэмжээнд хүрсэн байна. Эдгээрээс гадна есөн аймгийн 19 сум зудад өртөх эрсдэл өндөр буюу Цаг уур, орчны шинжилгээний газрын үнэлгээний дагуу “цагаан зудархуу” гэсэн ангилалд багтжээ. Үүнд Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим сум хамрагд санаж. Ташрамд дурдахад, Монголын улаан загалмай нийгэмлэгээс зудын эрсдэл өндөртэй бүсэд амьдарч буй 1000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Үүний хүрээнд өдгөө 13 аймагт хяналт, үнэлгээ хийж буй гэнэ.
Бэлтгэсэн М.Оч