Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэрбээр
"Төр сайн менежер байж чадахгүй байна. Төрийн өмчид байгаа ААН-үүд үр дүнтэй ажиллахгүй байгааг олон нийт удаа дараа хэлж буй. Тэгвэл Засгийн газар Монголын хөрөнгийн бирж IPO гаргаж буйгаас эхлүүлээд төрийн өмчид байгаа ААН-үүдийн удирдлага, бүтэц, зохион байгууллын оновчтой болгох ажлыг эхлүүлж байна.
2023 онд төрийн өмчийн компаниудыг олон нийтийн хяналтад эрчимтэй шилжүүлнэ.
Эрдэнэс Монгол компани байгуулагдаад 15 жил бож байгаа ч өнөөдрийн хүртэл үндсэн үүргээ гүйцэтгэж чадсангүй. Тус компани цаашдаа “Эрдэнэс тавантолгой”, “Эрдэнэт”, “Эрдэнэс оюутолгой” зэрэг Монголын хөгжилд томоохон хувь нэмрээ оруулах компаниудын удирдлага менежментийг оновчтой болгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, баялгийн санг бий болгох чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулах хэрэгтэй.
Монголд үйл ажиллагаа явуулж буй ТӨХК-иуд дотроо хамгийн өндөр цалинтай, ур чадвартай мэргэжилтэнтэй байх ёстой боловч өнөөдрийг хүртэл ийм түвшинд хүрч, ажиллаж чадаагүй учир “Эрдэнэс Монгол”-ын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж байна.
Монгол Улсын Засгийн газраас тус газрыг 89 орон тоотой, 7 газар, 7 хэлтэстэй үйл ажиллагаа явуулах чиглэл өглөө. Одоогоор тус газарт 88 орон тоо байгаа учир ажлын байрны сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс нээлттэй зарлаж байна. Тодруулбал, 7 ахлах менежер, 7 менежер, 74 мэргэжилтний ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын зарлалаа" гэв.