Осол их гардаг буюу “хар цэг” хэмээн олны нэрлэж заншсан 20 сумд яаралтай тусламжийн цэгажиллуулахаарболжээ. Тухайлбал, Булган аймгийн Хутаг-Өндөр, Архангайн Тариат, Сүхбаатарын Түмэнцогт, Өвөрхангайн Хархорин зэрэг сумд ийм цэг байгуулахаар төлөвлөсөн байна. Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, АШУҮИС, Яаралтай тусламжийн нийгэмлэгийнхэн хамтран уг ажлыг хэрэгжүүлж буй аж. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тухайн цэгт ажиллах эмч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн бэлтгэхийн зэрэгцээ цэг байгуулах зардлыг шийдвэрлэн, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах юм. Мөн тэдгээрт эрүүл мэндийн даатгалтай, эсэхээс үл хамааран бүх хүнд тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна. Цэгүүдэд ажиллах 40 эмчийг өдгөө сургалтад хамруулан, мэргэшүүлж байгаагэнэ.