Энэ сарын 4-ний өдөр Налайх дүүрэгт гурван ихэр охин мэндэлжээ.Тодруулбал, тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Амаржсан эх өмнө нь хоёр ихэр хүүхэд төрүүлж байжээ.
Төрөлтийн баг кесаров мэс заслаар эхийг эсэн мэнд төрүүлж, нярайн их эмч Д.Отгонхишиг гурван ихэр охиныг 15 хоног хяналтандаа байлгаж, эх, хүүхдийн биеийг тэнхрүүлэн, өчигдөр гэрт нь гаргасан байна.